ФОТО: Өвлийн улиралд ч НАРНЫ ШИЛ зүүж хэвшицгээе!
Нарны шилийг зөвхөн зуны үед зүүх хэрэгтэй гэж хүмүүс боддог боловч нүдээ хуурайшихаас хамгаалан өвөл ч гэсэн зүүх шаардлагатай байдаг ажээ.
Нэн ялангуяа агаарын бохирдолт ихтэй хот суурин газрын хүмүүсийн нүд өвлийн хүйтэнд цочролд орж, эмзэглэх нь олонтаа.
Өвлийн улиралд цасан дээр ойсон гэрлийн туяа буцаж ойхдоо хүний нүдэнд илүү хорт чанартай болж очдог мөн өвөл хүний нүд хуурайшдаг тул нарны шил зүүх шаардлагатай байдаг .
Нэн ялангуяа хэт ягаан туяаны хортой нөлөөллөөс болж хүний нүдний эвэрлэг түлэгдэх, болор цайх мөн торлог бүрхүүл гэмтэхээс гадна агаарын бохирдолт ихтэй хот суурин газрын хүмүүсийн нүд өвлийн хүйтэнд цочролд орж, эмзэглэдэг. Тиймээс өвлийн улиралд нарны шилийг гадуур явахдаа байнга хэрэглэж заншаарай.
Ингэхдээ та бусдаас өвөрмөц, загварлаг, шинэлэг харагдах НАРНЫ ШИЛНИЙ гайхалтай загвараас хүргэж байна.