Нүүр хуудас Улс төр Агаарын цэргийн командлалд ажиллаж байсан ахмад дайчидтай уулзлаа

Агаарын цэргийн командлалд ажиллаж байсан ахмад дайчидтай уулзлаа

133
0
eronhiilogch-battulga
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, анги байгууллагад ажиллаж байсан ахмад дайчдыг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, анги байгууллагад ажиллаж байсан ахмад дайчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, агаарын орон зай, хамгаалалт, Хилийн тухай хууль зэрэг сэдвийн хүрээнд өөрсдийн санал бодлыг илэрхийлж, ярилцлаа.

Мөн дээрх асуудлын хүрээнд анхаарах, шинэчлэх ёстой гэж үзэж буй саналаа нэгтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here