Нүүр хуудас Улс төр АН-аас нэр дэвшигч Х. Баттулгын сурталчилгааны эхлэл Хэнтий аймгаас.

АН-аас нэр дэвшигч Х. Баттулгын сурталчилгааны эхлэл Хэнтий аймгаас.

183
0

6 сарын 6 буюу  Өчигдөр  Ерөнхийлөгчийн  сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга  сонгуулийн сурталчилгаагаа  Их Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхлүүлж Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд болон эмнэлгээр үйлчлүүлж буй жирийн иргэдтэй уулзаж, ажлаа эхлүүлсэн юм. Нэр дэвшигчтэй  Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Л.Мэндбаяр уулзаж, эмнэлгээ танилцуулж, тулгамдаж буй асуудлаа  ярьлаа. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ барилга энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орж, эмч нар шинэ эмнэлэгтээ орсноор ажиллах урам зоригоор дүүрэн байгаагаа ярьж байлаа. Мөн эмнэлгийн аппарат, хэрэгсэл дутмаг байгаа талаараа ч хэлж байсан юм.Хөдөө орон нутаг, алслагдсан сумын багш, эмч нар маш бага дундаж цалин нь 500 мянган төгрөг. Зарим газар бүр 400 мянган төгрөг рүү орж байна. Ийм цалин аваад, хүнд, ачаалалтай ажил хийнэ гэдэг хэцүү. Эмч нар өдөр, шөнийг ялгахгүй байнга бэлэн байдалд ажилладаг. Гэтэл сардаа хэдхэн төгрөгийн цалин аваад, амьдрал ахуйгаа залгуулж, нийгмийн асуудлаа шийднэ гэдэг боломжгүй. Тэр дундаа орон сууцны асуудал байна. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга  мөрийн хөтөлбөртөө: Эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудал болоод эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй бүхий л зүйлсийг шийдвэрлэхээр цогцоор тусгасан гэдгээ ч хэлсэн юм. Хөдөө олон жил бага эмчээр ажилласан, багш хийсэн хүмүүсийг орон сууцаар хангах ажилд онцгой анхаарна. Дээрээс нь иргэдтэй уулзахад эхнээсээ тэтгэврийн насыг ярьж байна. Монгол Улс чинь онцлогтой, дөрвөн улиралтай, хатуу ширүүн нөхцөлтэй. Тэгээд ч хөгжилтэй орнуудтай харьцуулахад дундаж наслалт ямар билээ. Гэтэл тэтгэврийн насыг 65 болгож нэмэх нь тийм ч оновчтой биш. Тиймээс энэ асуудлыг эргэж харах хэрэгтэй. Мөн цагдаагийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд мөрийн хөтөлбөртөө цогцоор тусгасан байгаа.   Дараа Хэнтий аймгийн Цагдаагийн албан хаагчидтай уулзаж, санаа бодлыг нь сонслоо.  АН-ын дарга С.Эрдэнэ Хэнтий аймгийн иргэдийн амгалан тайван байдлын төлөө ажиллаж буй цагдаагийн албан хаагчдад амжилт хүсч, баярласнаа илэрхийлсэн юм. Түүний дараа  Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Ерөнхий нягтлан бодогч тулгамдаж чухам ямар асуудал тулгарч, шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар нэр дэвшигчдэд уламжиллаа. Цагдаагийн шинэ албан хаагч сардаа 650 орчим мянган төгрөгийн цалин, ахлагч , офицер цолтой албан хаагчид 900 мянгаас 1.2 сая орчим мянган төгрөгийн цалин авдаг цагдаагийн бие бүрэлдэхүүний орон тоо бага  ачаалал ихтэй ажилладаг. Тиймээс шаардлагатай орон тоонд хүрсэн албан хаагч ажиллуулах хэрэгтэй байгааг ч хэлсэн. Хөдөө орон нутагт цагдаагийн албан хаагчид ажиллаж амьдрах, нийгмийн асуудлаа шийдэх нөхцөл муу учраас залуучууд тогтвор суурьшилтай ажиллахад саад болдог, цагдаагийн автомашины парк шинэчлэлийг ч хийх хэрэгтэй байгаа. Учир нь шинэ биш, үйлдвэрлэсэн улсдаа явж байсан машин оруулж ирж өгч байгаа учраас хурдан эвдрэх зэрэг хүндрэл багагүй гардаг гэлээ. Гэхдээ Хэнтийн аймгийн сумдын хэсгийн төлөөлөгчдийн 70 хувь нь машинтай, 100 хувь мотоциклтэй болсон юм байна. Түүнээс гадна комьпютер, техникийн шинэчлэл хийх хэрэгтэй байгааг мөн дуулгасан. Учир нь хөдөө орон нутагт дандаа энд тэндээс актлагдсан, муу техник хэрэгсэл өгдөг юм байна. –АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийн Эдийн засаг, нийгмийн зорилт дотор  төрийн болон төсвийн албан хаагчдын нийгмийн болон цалингийн асуудлыг шийдэхээр тусгаж өгсөн. Төрийн албан хаагчдын ихэнх нь багш, эмч нар байдгын  70-80 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс тэдний амьжиргааны төвшинг дээшлүүлэх, ажиллах орчинг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахаар мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. Мөн тэтгэврийн насыг нэмж буй асуудлыг иргэд маш их ярьж байна. Манай намд иргэдээс гомдол, санал их ирж байгаа. Монгол Улс 2030 он хүртэл тэтгэврийн насыг ярих ёсгүй. Яагаад гэвэл, манай улсад амьдралын төвшин ямар байгаа билээ. Хөгжилтэй улс орнуудынх ямар билээ дээ. Англи, Франц, Германтай Монголыг харьцуулшгүй. Тиймээс тэтгэврийн насыг нэмэх цаг болоогүй. Би өөрөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байсан хүний хувьд. АН-ын даргын хувьд энэ асуудал онцгой анхаарал тавьж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрт ч тусгаж ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here