Нүүр хуудас Гадаад мэдээ БНХАУ-д улсад ажиллаж байсан АНУ-ын элчин сайд ажлаасаа гарлаа.

БНХАУ-д улсад ажиллаж байсан АНУ-ын элчин сайд ажлаасаа гарлаа.

134
0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульд өрсөлдөж байхдаа л “Хэрвээ би Цагаан ордны тэргүүн болбол хамгийн эхэнд АНУ-ыг “Парисын Цаг уурын өөрчлөлтийн гэрээ”-нээс гаргана. Байгаль орчныг жинхэнэ утгаар нь хордуулж байгаа улс бол БНХАУ” гэж мэдэгдэж байсныхаа дагуу Парисын хэлэлцээрээс гарсан билээ.Энэ  шийдвэр нь  АНУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Дэвид Рэнкийг ажлаа хүлээлгэн өгөхөд хүргэсэн гэнэ.

1990-ээд оноос гадаад хэргийн албанд ажиллаж эхэлсэн Рэнк Бээжин дэх АНУ-ын элчин сайдын яамыг 2016 оны нэгдүгээр сараас эхлэн удирдсан ба тэрбээр шинээр томилогдон ирэх Айова мужийн захирагч асан Терри Бренстэдийг Бээжинд ирэх хүртэл албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх ёстой байсан аж.

Дэвид Рэнк АНУ-ын Холбооны департаментад хэд хэдэн дээд албан тушаалд ажиллаж байсан туршлагатай хүн юм. Америкийн Холбооны департаментын албаны хүний СиЭнЭн агентлагт мэдээлснээр, “Энэ бол Дэвид Рэнкийн хувийн шийдвэр. Бид түүний Холбооны департаментад ажилласан он жилүүдийг хүндэтгэж байна.” гэжээ. Харин Дэвид Рэнктэй ойр дотно байдаг хүмүүс түүнийг ийнхүү шийдвэр гаргах болсон нь Ерөнхийлөгч Трампын Парисын хэлэлцээрээс татгалзах болсонтой шууд холбоотой гэдгийг онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон БНХАУ-ын төрийн тэргүүн Си Зиньпин нар анх Парисын хэлэлцээрийг хамтран дэмжиж байгаагаа илэрхийлэх үеэр  Дэвид Рэнк Хятадад ажиллаж байсан аж.

Агаарт хаях нүүрстөрөгчийнхөө хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч Хятад улс Трампын шийдвэрийг үл харгалзан Парисын хэлэлцээрийн заалтуудыг дагахаа мэдэгдсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here