Нүүр хуудас Нийгэм Боловсрол БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр…

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр…

238
0
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр 258 иргэнийг хамруулна
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр 258 иргэнийг хамруулна

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 оны хичээлийн жилд нийт 258 иргэнийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад суралцуулна.

НЭГ.  Тавигдах шаардлага

1. БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл байх;

2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:

Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, 25 хүртэлх насны ;

Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, 35 хүртэлх насны ;

Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, 40 хүртэлх насны;

Бакалаврын түвшинд суралцах бол голч дүн 3.0 ба түүнээс дээш байх.

Магистрантурт болон Докторантурын түвшинд суралцах бол 2.5 ба түүнээс дээш байх.

ХОЁР.  Бүртгэл

Бүртгэл 2018 оны 3 дугаар сарын 10, 11-ний өдрүүдийн 10:00-18:00 цагийн хооронд ШУТИС-ийн төв байр, 324, 421 тоот өрөөнд явагдана.

Иргэний үнэмлэх, гадаад паспорт (эх хувь болон хуулбарын хамт) болон сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг 2 хувь

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын дипломын эх хувь, нотариатаар баталгаажсан хуулбар 1 хувь.

Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг.

Баримт бичгийн бүрдэл дутуу, бүртгэлийн цагаас хоцорсон иргэдийг бүртгэхгүй болно.

ГУРАВ.  Сонгон шалгаруулалт

Бакалавр, магистрантур, докторантурын сургалтад бүртгүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг БСШУСЯ болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас томилсон хамтарсан ажлын хэсэг зохион байгуулна.

1. Бичгийн шалгалт

2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 10:00-12:00 цагт бакалаврын шалгалт, 18-ны өдрийн 10:00-12:00 цагт Магистрантур, докторантурын шалгалтууд ШУТИС-ийн төв номын сангийн байранд тус тус зохион байгуулагдана.

Бичгийн шалгалтад оролцоход 2В харандаа, баллуур, хар өнгийн үзэг, өөрийн Иргэний үнэмлэхтэй ирнэ.

Бакалаврт бүртгүүлэгчдээс англи хэл, хятад хэл, математик;

Магистрантур, докторантурт бүртгүүлэгчдээс англи хэл, хятад хэлний шалгалтыг тус тус авна.

Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрсийг 3 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “Гадаадад суралцах” цэсэд байрлуулна.

2. Ярилцлага

Бичгийн шалгалтад тэнцсэн Бакалаврт бүртгүүлэгчдийн ярилцлагыг 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөрт, Магистрантур, докторантур бүртгүүлэгчдийн ярилцлагыг 3 дугаар сарын 31 ба 4 дүгээр сарын 01-ний өдөрт зохион байгуулна.

3. Ярилцлагад ороход шаардлагатай материал:

1) Иргэний үнэмлэх эх хувь болон хуулбар хувь;

2) “БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцахыг хүсэгчдийн анкет”;

(Хятад эсвэл англи хэлээр бөглөнө, онлайнаар бүртгүүлсэн тохиолдолд татаж аваад хэвлүүлэх боломжтой, www.csc.edu.cn/studyinchina эсвэл www.campuschina.org сайтаар бүртгүүлнэ.)

3) Дүнгийн тодорхойлолт. Хятад, англиас бусад хэл дээр байгаа бол баталгаат орчуулгын хамт;

4) Хятад улсад суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (Бакалаврт 200, Магистрантурт 500, Докторантурт бол 800-аас цөөнгүй үгтэй байх) Хятад эсвэл англи хэлээр бичнэ;

5) Тодорхойлох захидал. Хятад улсад магистрантур, докторантурт суралцах бол 2 профессор эсвэл дэд профессорын тодорхойлох захидал ирүүлэх шаардлагатай, хятад эсвэл англи хэлээр бичнэ.

6) Хөгжмийн мэргэжлээр суралцах бол суралцагч өөрийн бүтээл; Дүрслэх урлагийн мэргэжлээр суралцах бол суралцагч өөрийн зурсан 2 хар зураг, 2 өнгөт зураг ба 2 өөр төрлийн бүтээлээ ирүүлнэ;

7) Суралцахыг хүсэгч 18 нас хүрээгүй бол Хятад Улсад байх хууль ёсны асран хамгаалагчийн хууль зүйн бичиг баримтыг ирүүлэх шаардлагатай;

8) Хятад Улсад 6 сараас дээш хугацаагаар суралцах бол “Эрүүл мэндийн хуудас”-ын хуулбарыг ирүүлнэ (Улсын Нэгдүгээр төв эмнэлэгээс авах, Англи хэлээр, Эх хувиа өөртөө хадгална). Суралцахыг хүсэгч “эрүүл мэндийн хуудас”-ын дагуу үзлэгт хамрагдана. Дутуу, өөрийн зураг наагаагүй, эсвэл зурган дээр тамга дарагдаагүй, эмчийн болон эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй тохиолдолд “Эрүүл мэндийн хуудас”-ыг хүчингүйд тооцно. Үзлэгийн үр дүнгийн хүчинтэй хугацаа 6 сар;

9)    Дараах материал байвал ирүүлнэ үү:

– Хятадын Засгийн Газрын тэтгэлэгт оюутныг хүлээн авах сургуулиас гаргасан урьдчилсан урилга;

– Хэлний ур чадварын гэрчилгээ. HSK, IELTS, эсвэл TOEFL-ын дүнгийн хуудас гэх мэт.

*Дээр дурдсан материалын эх хувь болон хуулбарын хамт ярилцлагад орно.

ДӨРӨВ.  Тэтгэлэгт нэр дэвшүүлэх ба суралцуулах

Ярилцлагад тэнцсэн бакалаврт бүртгүүлэгчдийн нэрсийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр, Магистрантур, Докторантурт бүртгүүлэгчдийн нэрсийг 4 дүгээр сарын 5-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт болон БСШУСЯ-ны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэд тус тус байрлуулна.

Сонгон шалгаруулалтын дүнтэй холбоотой асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ямар нэгэн тайлбар хийхгүй болно.

Бакалавр, Докторантурын шалгаруулалтад тэнцсэн иргэд 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөрт, Магистрантурын шалгаруулалтад тэнцсэн иргэд 4 дүгээр сарын 8-ны өдөрт нэр дэвшүүлэхэд шаардлагатай баримт бичгийн жагсаалт, материал, мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна. (Цагийг сонгон шалгаруулалтын дүнтэй хамт ЭСЯ-наас мэдээлнэ).

Тухайн нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хамтран гаргана. Хятад хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай иргэд Хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үргэлжлүүлэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Суралцагч замын зардлаа хариуцах бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг санхүүжүүлнэ.

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 51-267131, 11-321974, 99109554 утсаар лавлах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here