Нүүр хуудас Улс төр С.Амарсайхан Франц улсын Элчин сайдыг…

С.Амарсайхан Франц улсын Элчин сайдыг…

207
0
С.Амарсайхан Франц улсын Элчин сайдыг...
С.Амарсайхан Франц улсын Элчин сайдыг...

Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Элизабет Барсакийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар  хотод хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж,  тэр дундаа ус цэвэршүүлэх байгууламж, хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг барих төслийн талаар илүүтэй санал солилцов.
С.Амарсайхан  “Франц улс нь ус цэвэршүүлэх, хог хаягдал боловсруулах чиглэлээр өндөр технологийг эзэмшсэн улс орны нэг. Та бүхэн энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх тал дээр анхаарч өгвөл бид дэмжиж хамтран  ажиллахад бэлэн байна” гэлээ.

Элчин сайд Элизабет Барсак энэ асуудлыг судлаж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлье гэдгээ илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here