Нүүр хуудас Улс төр МАН 97 жилийн ой Ахмад дипломатуудад…

МАН 97 жилийн ой Ахмад дипломатуудад…

304
0
МАН 97 жилийн ой
МАН 97 жилийн ой
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй тус намын удирдлагууд өчигдөр /2018.02.27/ ахмад дипломатуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, улс орны болоод намын гадаад бодлого, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар саналыг нь сонслоо.

МАН-ын 97 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү уулзалт нь намынхаа гадаад бодлогын үнэт зүйл, эрхэм зорилгыг ахмад үеийнхнээсээ уламжлан авч үлдэх зорилготой ажээ.

Ахмад дипломатчдын зүгээс Монгол Улсын гадаад харилцааны талаар олон чухал саналуудыг хэллээ. Монгол Улсыг гадаадад төлөөлж буй Элчин сайд нарын томилгоо, гадаадад ажиллаж амьдарч буй иргэд, ялангуяа тэдний үр хүүхдийн хэл соёл, гадаад улс орнуудын олон талт хамтын ажиллагаа хөгжүүлэх, хоёр хөрштэйгөө найрсаг хамтын ажиллагаатай байх зэрэг асуудалд анхаарч тусгайлсан бодлого боловсруулж ажиллах хэрэгтэйг анхааруулж байлаа.

Мөн улс эх орноо гадаад улс оронд төлөөлж буй чухал хариуцлагатай салбарт ажиллаж буй хүн бүр хэлж ярьж буйдаа анхаарч, нэгдсэн нэг бодлоготой байх. Яриа хэлэлцээрийг ажил хэрэг болгож, төр засгийн түвшинд авч хэрэгжүүлдэг, аливаа хурал чуулганд оролцох гэхээсээ илүү Монгол улсаа сурталчилж, тэндээс бодлого боловсруулж, үр дүнтэй ажиллах нь туйлын чухал гэдгийг хэлж байв.

Уулзалтын төгсгөлд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монгол Ардын Нам эрх барьж буй хүчний хувьд Монгол Улс урт хугацааны гадаад бодлого, стратеги төлөвлөгөөтэй байх, нэгдсэн бодлоготой байх эхлэл суурийг тавьж, энэ чиглэлд анхаарч ажиллана” гэдгийг мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here