Ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 2-5-нд намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой.
Одоогоор АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан, Х.Баттулга нар илэрхийлээд буй. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нам дотроо санал хурааж, сунгаа хийнэ хэмээж байсан боловч, Үндэсний бодлогын хороонд нэр дэвшүүлж, олонхийн санал авсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор болжээ.
Нэр дэвших хүсэлтэй гишүүдтэйгээ намын дарга С.Эрдэнэ өнгөрөгчдолоо хоногт хоёр ч удаа уулзсан байна.