Нүүр хуудас Улс төр Нийгэмд үүсээд буй асуудалд Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа

Нийгэмд үүсээд буй асуудалд Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа

324
0
ardchilsan-nam
Нийгэмд үүсээд буй асуудалд Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа

Эрх баригч МАН-ын гишүүдийг тойрсон ЖДҮДС-ын зээл, Засгийн газар тарах асуудалд зэрэг нийгэмд үүсээд буй үйл явдалд АН-аас мэдэгдэл гаргажээ.

МЭДЭГДЭЛД:

Ардчилсан Нам нь иргэдийн боломжийг хулгайлсан болон төрийн албыг худалдсан эрх баригчдын аль нэг бүлэглэлийн талд орохгүй бөгөөд гагцхүү иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, хулгай хийсэн гэмт бүлэглэлүүдэд хариуцлага тооцох асуудал дээр хатуу зарчмын байр суурь баримтална гэдгээ мэдэгдэж байна.

2016 оны ээлжит сонгуулиар 65 суудал авсан эрх баригчид Монголын төрийг сулруулж, гэмт бүлэглэлд хуваагдан тэмцэлдэж буй энэ бужигнаанд Ардчилсан Нам нь аливаа этгээдийн явуургүй улс төрд автахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Улс орны эдийн засгийн байдал тогтворгүй, иргэдийн бодит орлого нь валютын ханш, шатахуун болон бусад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс шалтгаалж өдөр ирэх бүр унаж буй энэ цаг үед 2016 оны сонгуулийн амлалт болон иргэд сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Монгол төрийг сулруулж буй хэрүүл маргаанаа цэгцэлж мөрийн хөтөлбөрөө дүгнүүлэхэд үлдэж буй богино хугацааг ухамсарлан ажиллахыг эрх баригчдаас шаардаж байна.

АРДЧИЛСАН НАМ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here