Нүүр хуудас Танд тустай Нялх биетэй ээжүүдийн сэтгэл гутралын эмчилгээ

Нялх биетэй ээжүүдийн сэтгэл гутралын эмчилгээ

156
0
Setgel-gutral
Нялх биетэй ээжүүдийн сэтгэл гутралын эмчилгээ

Хүүхэд төрсний дараах эхний хэдэн хоногт зарим эхчүүдэд хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал юмуу сэтгэл санааны тогтворгүй байдал ажиглагддаг.

Ихэвчлэн төрсний дараах 3-10 дах хоногт дээрх байдал илэрдэг бөгөөд ямар нэгэн эмчилгээ шаардлагагүй бөгөөд аяндаа хэвийн байдалдаа ордог байна.

Хэрэв сэтгэл санааны тогтворгүй байдал хоёр долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилбэл төрсний дараах сэтгэл гутрал гэж үздэг.

Төрсний дараах 100 эх тутмын 10-15-д нь төрсний дараах сэтгэл гутарлын шинж тэмдэг илэрдэг болох нь тогтоогдсон байдаг.

Ямар шинж тэмдэгүүд илэрдэг вэ?

-Сэтгэл гутрал хүчтэй мэдрэгдэх, уур уцаартай болох, шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэх, өөрийгөө юмуу хэн нэгнийг буруутгах
-Өөрийгөө болон хүүхдээ халамжлах чадваргүй болох
-Хоолны дуршил өөрчлөгдөх
-Түгшүүртэй эсвэл дүйнгэ байдалд орох
-Ямар нэгэн зүйлд юмуу хүүхэддээ сэтгэл зовох
-Хүүхэддээ сонирхол буурах эсвэл бүр хайхрахгүй болох
-Амиа хорлохоор оролдох зэрэг орно.

Дааврын өөрчлөлт

Шинэ хүүхдийг хэрхэн арчлах тухай айдас түгшүүр
Tөрөлтөөс үүссэн ядаргаа болон удаан нойргүй байх
Амьдралын орчин нөхцөлдөө сэтгэл дундуур байх
Хүүхэд төрөхтэй холбоотой үүссэн сөрөг сэтгэл хөдлөл
Урьдын сэтгэц мэдрэлийн өвчин болон сэтгэл гутрал зэрэг болно.

Хэрэв урьд өмнө сэтгэл гутралын эмчилгээ хийлгэж байсан бол төрсний дараах сэтгэл гутрал үүсэх эрсдэл их байдаг.

Төрсний дараах сэтгэл гутралын эмчилгээ

Хэрэв төрсний дараах сэтгэл гутралын дээрх шинж тэмдэгүүд илэрвэл мэргэжлийн эмчид даруй хандаарай. Сэтгэл зүйн болон эмийн эмчилгээг хавсран хэрэглэх нь сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг арилгахад чухал үр дүнтэй байдаг. Нэмэлт эмчилгээ мөн хэрэгтэй болдог. Тухайлбал: харилцан ярилцах, хамт байж туслах, сэтгэл санааг нь дэмжих гэх мэт. Төрсний дараах сэтгэл гутралын эмчилгээний төлөвлөгөө нь дараах хэсгүүдийг агуулсан байдаг. Үүнд:

-Физиологийн асуудлаас гаргах эмнэлгийн дүгнэлт
-Сэтгэл зүйчийн тодорхойлолт
-Сэтгэл зүйн эмчилгээ
-Эмийн эмчилгээ
-Дэмжлэг үзүүлэх баг

Дээрх эмчилгээг хийлгэснээр сэтгэл гутралын шинжүүд арилсан ч эмчилгээг хэсэг хугацаанд үргэлжлүүлэн хийх нь чухал байдаг. Хэрэв эмчилгээг дутуу байхад нь зогсоовол сэтгэл гутралын байдалд дахин орох магадлалтай байдгийг анхаараарах хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here