Ардчилсан нам дотоод шинэчлэл хийж буйгаа мэдэгдсэнээс хойш намын даргаа бүх гишүүдийн саналаар сонгож, дүрмээ ч өөрчлөөд буй. Харин энэ удаад Дотоод сонгууль явуулахаар бүртгэл хийж, 565 хүнийг бүртгэн авч, нэр дэвшигчдийн үнэмлэхийг өчигдөр гардууллаа.
Тус нам Дотоод сонгуульдаа залуучууд болон эмэгтэйчүүдийн квот тогтоогоод буй. Нийт өрсөлдөгчдийн 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшиж 54 нь Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр болжээ.