Нүүр хуудас Улс төр Ардчилсан намын бүлгээс 2019 оны төсөвт хориг тавихыг ерөнхийлөгчид уриалав

Ардчилсан намын бүлгээс 2019 оны төсөвт хориг тавихыг ерөнхийлөгчид уриалав

86
0
ulsiin-tosow
Ардчилсан намын бүлгээс 2019 оны төсөвт хориг тавихыг ерөнхийлөгчид уриалав

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2018.11.05/ ээлжит хуралдаанаар УИХ, Засгийн газарт өгсөн шаардлагын талаар болон бусад цагийн үеийн асуудлаар хэлэлцэв.

Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ, байнгын хорооны хуралд хугацаагүйгээр оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 05-аас хойшхи хугацаанд уг тавьсан шаардлагаас тодорхой ахицтай зүйл огт харагдахгүй байгаа. Тиймээс ирэх долоо хоногоос улс төрийн дараагийн тэмцэл рүү орох зайлшгүй шаардлага үүсч болзошгүй байна гэдгийг бүлгийн дарга мэдээллийн эхэнд онцоллоо.

Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчид 2019 оны төсөвт хориг тавиач гэдэг уриалга гаргаж байгаа. Маш өндөр зардалтай, эрсдэлтэй төсвийг бид дэмжих ямар ч боломж байхгүй. Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавих юм бол бид дэмжих болно гэсэн байр суурьтай байгаа.

Нийгэмд үүсээд байгаа өөр нэг бухимдлын нэг нь шатахууны үнэ сүүлийн үед огцом өссөн асуудал. Нийтлэг хэрэгцээний шатахууны үнийн өсөлтийн тухайд ард түмний байр суурьтай Ардчилсан намын бүлэг нэгдмэл байгаа. Хэрвээ бидний тавьсан шаардлага биелэгдэхгүй бол дараа дараагийнхаа улс төрийн тэмцэлд орно” хэмээн мэдэгдсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here