Нүүр хуудас Улс төр Ардчилсан намын даргын сунгаанд

Ардчилсан намын даргын сунгаанд

300
0
Ардчилсан намын даргын сунгаанд
Ардчилсан намын даргын сунгаанд
Ардчилсан нам өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6, 7-нд VI Их хурлаа зохион байгуулж, намын даргаа нийт гишүүдийн оролцоотойгоор сонгохоор болсон билээ.

УИХ-ын сонгуулийн дараа намаа ялагдалд хүргэсэн хариуцлагаа хүлээж, З.Энхболд Ардчилсан намын даргаас огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Их хурлаас батлагдсан дүрмийн заалтын дагуу Ардчилсан нам нэр дэвшигчдээ бүртгэж дараа нь сунгаагаа явуулна.  Намын даргад нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 17 хүртэл үргэлжлэх юм.

Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр одоогоор дөрвөн хүн нэрээ бүртгүүлжээ. Ж.Батзандан, Л.Болд, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нарын Ардчилсан намын даргын сунгаанд оролцох гэнэ. Шинэ намын дарга ирэх оны нэгдүгээр сарын 29-нд тодрох ажээ.

Ардчилсан намын хуучин дүрмээр намын даргаа Үндэсний зөвлөлдөх хороо  /ҮЗХ/-ны олонхийн саналаар сонгож, ИХ хурлаас батламжилдаг байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here