Өнгөрөгч долоо хоногт хэлэлцэн баталсан Төсвийн тодотголтой холбоотой бас нэгэн хэвлэлийн хурал өнөөдөр болсон нь Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох хүссэн эцэг эхчүүдийн төлөөллийнх.
Төсвийн тодотголоор Хүүхэд бүрт сар бүр олгож байсан 20.000 төгрөгийг нийт хүүхдийн 40 хувьд олгохоор шийдвэрлэснийг эцэргүүцэж буйгаа илэрхийлж, “Ээжүүдийн оролцоо Монголын ирээдүй”, “Халамж ба хүүхдийн мөнгө” фэйсбүүк группийн эцэг, эхчүүд нэгдэн уг хурлын зохион байгуулсан юм.
Тэд хүүхдийн мөнгийг цаашид хүүхэд бүрт тэгш олгоод зогсохгүй, Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлэхийг шаардаж, 2000 эцэг, эхийн гарын үсэг бүхий өргөх бичгийг Засгийн газарт өргөн барихаар болжээ.
Уг өргөх бичгийн хариуг 14 хоногийн хугацаанд өгч, асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол цаашид жагсаал цуглаан хийж, хуурай өлсгөлөн, суулт хийн дараагийн алхамд шилжихээ ч анхааруулсан юм.