Нүүр хуудас Улс төр Сөрөг хүчин татвар нэмсэнийг эсэргүүцэж байна

Сөрөг хүчин татвар нэмсэнийг эсэргүүцэж байна

158
0

Өнгөрөгч долоо хоногт Төсвийн тодотголыг баталж, хувь хүний орлогын албан татвар, цахилгаан болон бензин хосолсон хөдөлгүүртэй мөн газан хөдөлгүүртэй машины импортын татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Харин өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хурлынхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд эрх баригч нам долоон төрлийн татвар нэмсэнийг эсэргүүцэж буй бөгөөд энэ нь ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй шийдвэр болсон хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Татварын өөрчлөлт ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэх болсныг ч АН-ын бүлгийнхэн эсэргүүцэж байгаа гэнэ. Хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр татварын өөрчлөлтийг аравдугаар сарын 1-нээс болгон сунгаж өгөх тухай санал оруулсан боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй байна.

Түүнчлэн тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмж буй нь иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлсөн хууль тогтоомж боллоо гэдгийг онцолсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here