Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг “хаалттай хэлэлцэж” байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан хаалттай горимоор хуралдаж байна.
Тус хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын асуудлыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд уг томилгоог хэлэлцэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байсан.
Чуулганы хуралдаантай зэрэгцээд одоо Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан тус томилгоотой холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.