УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.
Уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнээр хуралдаан хаалттай горимд шилжсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүдийн олонхын саналаар Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилохыг дэмжсэн байна.