Нүүр хуудас Улс төр Винод Кумар Ахужа: Монголын мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд дэмжин ажиллана

Винод Кумар Ахужа: Монголын мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд дэмжин ажиллана

213
0
Negdsen-undesnii-baiguullaga-mongol-dahi-suurin-toloologch
ҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа
~Монголын мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд дэмжин ажиллана~

“Монгол Улсын төв болон баруун бүсэд шүлхий өвчний хяналтыг хэрэгжүүлэхэд яаралтай туслалцаа үзүүлэх төсөл”-ийн гэрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа нар гарын үсэг зурлаа.

300 мянган ам.долларын санхүүжилт бүхий техник туслалцааны төслийн хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа орон нутгийн мал эмнэлгийн тасгийг чадавхжуулах, мэргэжилтнүүдийг сургах, багаж тоног төхөөрөмжөөр хангах юм.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийг чадавхжуулахад томоохон дэмжлэг үзүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, цаашид хөдөө аж ахуйн салбарт олон төсөл хамтран хэрэгжүүлэх бодолтой байгаагаа хэлж, “Дэлхийн хүнсний өдөр”, “Намрын ногоон өдрүүд” зэрэг уламжлал болсон томоохон арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллахыг хүслээ.

НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн салбарыг Монгол Улсад хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

Талууд Бэлчээрийн тухай хуулийн төслийн ач холбогдол, хуулийн төслийг яаралтай батлуулах нийгмийн хэрэгцээ шаардлага, малын тэжээл тариалах боломж, туршлагын талаар харилцан байр сууриа солилцсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here