Нүүр хуудас Эдийн засаг “Coal Mongolia-2018”: Технологийн дэвшлийг нүүрсний салбарт нэвтрүүлнэ

“Coal Mongolia-2018”: Технологийн дэвшлийг нүүрсний салбарт нэвтрүүлнэ

486
0
goal-mongolia-2018
"Coal mongolia 2018" чуулга уулзалт нь “Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор зохион байгуулагдах юм
~“Coal Mongolia-2018”: Технологийн дэвшлийг нүүрсний салбарт нэвтрүүлнэ~

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт “Coal Mongolia-2018” чуулга уулзалт ирэх есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн чуулга уулзалт “Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор зохион байгуулагдахаар болжээ. Технологийн дэвшлийг нүүрсний салбарт нэвтрүүлж, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бүтээлчээр, үр ашигтай өргөжүүлэх талаар хэлэлцэх юм.

Чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам тээврийн хөгжлийн яамны ТНБД-н үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, “Энержи Ресурс” ХХК-н гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Эрдэнэс Монгол” ХХК-н дэд захирал О.Одбаяр, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-н гүйцэтгэх захирал Келвин Эндрью Кокинэн, “Хятадын нүүрс ассоциац”-н Ерөнхийлөгч Ян Сиан Фень зэрэг төлөөлөгчид оролцохоор болжээ.

Чуулга уулзалтаар нүүрсний салбарын өрсөлдөх чадвар, Монгол-Хятадын нүүрсний салбарын ирээдүй, нүүрсний боловсруулалтын технологи, нүүрсний баяжуулалтын технологи, зам тээврийн салбар, нүүрсний тээвэр ложистик, нүүрсний орд газруудын хэтийн хөгжил зэрэг асуудлыг хөндөн ярилцах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here