Нүүр хуудас Улс төр Гадаадад суугаа монголчуудын саналын хуудсыг 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн...

Гадаадад суугаа монголчуудын саналын хуудсыг 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагт тоолно.

160
0

Гадаадад суугаа 7209 иргэн 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өглөө. Тухайн оршин суугаа дипломат төлөөлөгчийн газруудад тухайн орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгчээ.

Цагийн зөрүүний улмаас АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комиссын санал авах ажиллагаа хамгийн сүүлд буюу 6 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагт дууссанаар энэ удаагийн хилийн чанад дахь санал авах ажиллагаа дууссан юм.

Facebook, twitter зэрэг мэдээллийн олон нийтийн сүлжээгээр тодорхой нэг нэр дэвшигчийг ийм, тийм улсад ялалт байгуулсан мэт олон нийтэд буруу ойлголт өгөх мэдээлэл гарч байна. Энэ нь буруу ойлголт юм Сонгуулийн тухай хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо гадаадад саналаа өгсөн иргэдийн саналыг тоолох ажиллагааг өөрийн байрандаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагт хийж эхлэх юм. Иймд энэхүү мэдээлэл нь хууль зүйн үндэслэлгүй, буруу мэдээлэл болохыг гадаад улсад суугаа Монгол Улсын сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс мэдэгдсэн байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here