Нүүр хуудас Улс төр Дорнодын Оюуны өмч, УБЕГ, Архив, Шүүхийн шинжилгээний албаныхан оюутны дотуур байранд ажлаа...

Дорнодын Оюуны өмч, УБЕГ, Архив, Шүүхийн шинжилгээний албаныхан оюутны дотуур байранд ажлаа хийдэг.

120
0

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дорнод аймагт ажиллаж, салбарынхаа ажилтан албан хаагчидтай уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонслоо. Дорнод аймаг дахь Хууль зүй, дотоод хэргийн салбарын зарим харьяа агентлагууд өөрийн гэсэн байргүй нь тэдэнд тулгарч буй хамгийн том бэрхшээл аж. Дорнод аймгийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архив, Шүүхийн шинжилгээний алба өөрийн байргүй юм байна. Гадаадын иргэн харьяатын газар оюутны дотуур байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын байрыг шинээр барьж байгаа ч бүрэн ашиглалтад оруулахад 2 тэрбум гаруй төгрөг шаардлагатай байгааг учирлав. Барилга ашиглалтад орвол дээрх асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой юм байна. Дорнод аймгийн Халх гол суманд цагдаагийн байр байхгүй. Үүнийг шийдвэрлэхийг ХЗДХ-ийн сайдаас хүслээ. Энэ асуудлыг ирэх оны төсөвт суулгана гэдгээ ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ үеэр дуулгалаа. Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, малын хулгайн гэх мэт хэрэг их гардаг гэдгийг албаныхан хэлж байлаа. Иймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд авто замын магистрал шугамын дагуу эмнэлэг, онцгой, цагдаагийнхны хамтарсан пост байгуулахаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here