Нүүр хуудас Нийгэм Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтооно

Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтооно

30
0
zasgiin-gazar
Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтооно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

Цар тахлыг даван туулахын тулд дэлхийн улс орнуудын Засгийн газар бүхэн өөр өөрсдийн арга барилаар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас дөрөв болон тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан.

Энэ нь үр дүнгээ өгч хагас сая иргэнээ дархлаажуулаад байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд шуурхай ажилласан. Вакцинжуулалтын хэлэлцээрүүд амжилттай хийгдэж дууслаа.

~Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор боллоо~

Зорилтот бүлгийн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний вакциныг авах хэлэлцээрүүдийг хийсэн. Одоо татан авах ажил үлдээд байна. Вакцин үйлдвэрлэгч орнууд экспортоо зогсоож, эхний ээлжид дотоодын хэрэгцээгээ хангахад төвлөрч байгаа.

Вакцины татан авалтын хугацаа тодорхой болсон, эрүүл мэндийн салбарт оргил ачаалал ирэх тул үүнийг бодолцон хөл хорио тогтоож байна. Дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд Улаан түвшинд шилжихээр боллоо“гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here