УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төслийг баталсан.
Ингэхдээ 180 хоногийн дотор бэлтгэл ажлыг дуусгах үүргийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт үүрэгдсэн юм. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ахлагчаар Д.Сумъяабазар ажиллаж байна.
Ажлын хэсэг байнга хуралдаж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, зөвлөмж, чиглэл өгөн тулгамдсан асуудлыг зохицуулан ажиллаж байгаа аж.
Д.Сумъяабазар сайд Засгийн газар, УИХ-д үе шаттайгаар ажлаа танилцуулах учиртай тул ийнхүү зуны ид амралтыг үл хайхран ажиллаж байгаа гэнэ.
Ажлын хэсэгт Сангийн сайд, Зам тээвэр хөгжлийн сайд нар багтан ажиллаж байгаа юм байна.