Нүүр хуудас Улс төр Д.Эрдэнэбат:’Эрдэнэт’-ийн 49 хувийг зарах эсэхийг мэдээгүй нь ХУДАЛ!

Д.Эрдэнэбат:’Эрдэнэт’-ийн 49 хувийг зарах эсэхийг мэдээгүй нь ХУДАЛ!

69
0
erdenebat
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа /2019-03-11/

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудалд таныг холбоотой талаар ЗГЭХГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн. Төр худалдаж авах давуу эрхээсээ татгалзсан нь буруу гэдэг зүйлийг яриад байгаа?

-“Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгосон нь зөв гэж бодож байгаа. Энэ хуралдааны тэмдэглэл Засгийн газрын хуралдааны 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн хуралдаан. Гэхдээ үүнийг “Ростех”-ийн бичгийг орчуулалгүй хорхигдуулсан байна. Энэ бичиг дээр яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй болсон гэдэг зүйлийн хариулт байгаа. Энэ бол ОХУ хувь эзэмшлээ зарахаар хандсан захиа. Энэ хувьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоож байгаа. 12 хоног бол хаалтын өдөр байсан. Энэ бичиг 2016 оны зургадугаар сарын 01-нд үйлдэгдээд ирсэн захидал. Ажлын 12 хоногийн хугацаанд Оросын зарах “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авч чадах байсан уу, үгүй юү гэдэг асуудал үүссэн. Засгийн газар үүнийг хэлэлцээгүй биш, ярьсан. Төр өөрөө худалдан авах боломжгүй байсан. Яагаад гэвэл УИХ-ын ээлжит чуулган завсарласан байсан. Дараагийн УИХ бүрдэхэд үүнийг хэлэлцэх боломжтой байсан ч улстөржилт рүү явуулсан. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Тиймээс Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан. Цаашдаа энэ үйлдвэр улс төрийн хэлээр биш эдийн засгийн хэлээр ажиллах хэрэгтэй.

-Төр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах боломжтой байсан гэсэн тайлбарыг одоогийн Засгийн газраас өгч байгаа шүү дээ?

-Төрд 400 сая ам.доллар огт байгаагүй. Ажлын 12 хоногийн дотор багтааж Монголын төр энэ их хэмжээний мөнгийг босгож чадахгүй байсан. Ил захидалдаа хаалтын хугацааг тогтоосон байсан.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүжилтийн ихэнх хувийг Монголбанкнаас гаргасан байна гээд байгаа?

-Санхүүгийн асуудлыг Засгийн газар шийддэггүй юм. Санхүүгийн асуудлыг шүүх, хяналтын байгууллага шийдвэрлэдэггүй. ОХУ-ын 49 хувийг Монголд оруулж ирэх нь улс төрийн зөв шийдэл байсан гэж ойлгож байна. Тухайн үеийн Аж үйлдвэрийн яаманд 90 сая ам.доллар байтугай есөн сая ам.доллар ч байгаагүй. Зээл гэвэл Хөгжлийн банкны асуудал болно.

-Гэхдээ та “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах тогтоолд гарын үсэг зурсан байсан?

-Зургадугаар сарын 13-ны өдөр Засгийн газар шийдвэрээ гаргасан. Би тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд байгаагүй. Би хуралдаанд байгаагүй ч энэ тогтоол дээр гарын үсэг зурсан нь үнэн. Түүнээс бус “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлсан асуудал байхгүй.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тухайн үед Их хурлын дарга байхдаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж байгааг мэдээгүй. Орос сайтаас мэдсэн гэж байгаа?

-Төрийн гурван өндөрлөг гурвуулаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах асуудлыг мэдээгүй байсан гэдгийг худлаа гэж бодож байна. Ганц Ерөнхий сайд нь мэдээд Ерөнхийлөгч УИХ-ын дарга нь мэдээгүй байна гэдэгт би итгэхгүй. Энэ төрийн гурван өндөрлөг мэдэж байж энэ асуудлыг оруулж ирсэн гэж ойлголттой байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосныг та юу гэж харж байна вэ?

-БНМАУ-ын бага хурлын тогтоолыг Засгийн газар хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн. Шинэ Үндсэн хуульд “Энэ хууль хэрэгжсэнээр өмнө нь үйлчилж байсан хууль хүчингүй болно” гэж заасан байдаг. Бид хуулиа л мөрдөх хэрэгтэй. УИХ-аар хэлэлцэх зайлшгүй асуудал.

-Л.Болд гишүүний асуудлыг шийдвэл хаврын чуулганаар АН бүлээгүй болно. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал надад байна. Татварын багц хууль, Ашигт малтмалын хууль, томилгоог хэлэлцэх юм байна. Ер нь бол томилгоонд чиглэсэн ээлжит бус чуулган болох юм байна гэж бодож байгаа. Томилгоо хийж болно гэхдээ хуулийнхаа хүрээнд хийгээрэй. Хаврын ээлжит чуулганы эхэнд бүлгийхнээ үйл ажиллагааг дуусгавар болгох мэдэгдлээ Их хурлын даргад өгнө. Л.Болд гишүүн өөрийнхөө сонголтыг хийсэн юм шиг байна. Бид үүнд хүндэтгэлтэй хандана. Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжинэ. Гэхдээ бидэнд ганц боломж алдагдах нь завсарлага л авах боломжгүй болно.

эх сурвалж:itoim.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here