Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил эхэллээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил эхэллээ

135
0

Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Сонгуулийн ажлыг зохион байгуулах бэлтгэл ажил хэдийнэ эхлээд буй бөгөөд өнөөдөр буюу энэ сарын 15-наас эхлэн сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудад зориулсан сургалтыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулж, эхлүүлээд байна.
Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгуулагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид ирэх сарын 3-н хүртэл сургалтад суух бөгөөд сургалтаар Сонгуулийн тухай хууль тогтоомжийг танилцуулан, зааж сургах юм. 21 аймаг, 9 дүүрэгт болох сургалтад хамрагдаж, сонгуулийн байгууллагад ажиллахаар 3000 гаруй төрийн албан хаагч хүсэлтээ ирүүлээд буй.

О.Ундармаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here