Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

193
0
eronhiilogch howd aimagt ajillaw
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын баруун аймгийн иргэдтэй хийх уулзалт Ховд аймгийн төв Ховд хотын хөгжимт драмын театрт боллоо
~Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэдтэй уулзлаа~
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын баруун аймгийн иргэдтэй хийх уулзалт Ховд аймгийн төв Ховд хотын хөгжимт драмын театрт боллоо.

Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Баруун хязгаарын Ховд аймгийн хөдөлмөрчин иргэд та бүхэнд энэ оройн мэндийг хүргэе. Улаанбаатар хотын болоод аймгуудын иргэдтэй хийсэн уулзалтын талаар та бүхэн тухай бүрт нь мэдээлэл авч байгаа байх.

Иргэдийн дэвшүүлсэн зарим асуудал эхнээсээ шийдэгдэж байгаа. Өнөөдрийн уулзалт бусад аймгуудын уулзалт шиг үр дүнтэй болох байх гэж бодож байна” гээд уулзалтыг эхлүүлэв.

Ховд аймагт өнөөдрийн байдлаар 87363 хүн амьдарч байгаа бөгөөд ДНБ нь 311.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн малын тоо толгой нь 3.4 саяд хүрч, өнгөрсөн оныхоос 168.3 мянган толгой мал буюу 5.1 хувиар өсчээ. 2017 онд аймгийн хэмжээнд 17 сумын 91 багт 7863 малчин өрх мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа юм байна.

Ховд аймаг жилд дунджаар 15.6 мянган тонн мах, 1.7 мянган тонн ноос, 514.1 тонн ноолуур, 300 мянган ширхэг арьс, шир үйлдвэрлэж, махны хэрэгцээгээ 100 хувь, төмсний хэрэгцээгээ 100 хувь, сүүний хэрэгцээгээ 85.6 хувь, хүнсний ногооны хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрлэлээс хангаж байгаа юм байна.

Гэсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалтын үеэр Ховд аймгийн иргэд ажлын байр хомс, цалин тэтгэвэр байгаа зэрэг нийтлэг асуудлыг хөндөж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here