Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи “Айкиа” брэндийн модон сандлыг 20 минутад угсарчээ

“Айкиа” брэндийн модон сандлыг 20 минутад угсарчээ

172
0
tsus tsugluuleh shine tow
3D Камераар тоноглогдсон роботын төхөөрөмж сандалыг 20 минутад угсарчээ

Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл, угсралтын салбарт мэргэжлийн ажилчид гэхээс илүүтэй роботын төхөөрөмжийг нэвтрүүлэх нь олшроод байна. Энэ нь цаг хугацаа болон эдийн засагт хэмнэлт авахуйц шийдэл гэж харж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан нэгэн роботын төхөөрөмжийг онцолж байна. Тус робот нь 3 ди камерын тусламжтайгаар чаджээ.

Модон тавилгын төрөл бүрийн зүйлийг угсрах, эвлүүлэх зориулалтын роботын төхөөрөмжийг улам л хөгжүүлсээр байна. Энэ харагдаж байгаа роботыг Сингапурын Наньяны технологийн их сургуулийн инженерүүд зохион бүтээсэн юм. Туршилтын ажилдаа мебель тавилга үйлдвэрлэгч алдарт Айкиа брендийг ашиглажээ.

~“Айкиа” брэндийн модон сандлыг 20 минутад угсарчээ~

Нэг ширхэг модон сандлыг гэхэд хүнээс даруй 2 дахин хурдан хугацаанд угсарч чадаж байгаа нь технологийн хурд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тэр хэмжээгээр нь нэмэгдүүлнэ гэж харж байгаа юм.

Энэ робот өөртөө хэд хэдэн мэдрэгч төхөөрөмжүүдтэй, гурав ди камертай. Эдгээрийн тусламжтайгаар модон хийцийн бэлдцээр сандал болон ширээ угсардаг. Роботын төхөөрөмж сандлыг 20 минутад угсарч чадсан бол хүн үүнд ойролцоогоор 45 минут зарцуулдаг болох нь туршилтаар батлагдсан байна.

Хамгийн гол тавилгын модон бэлдэц зөв хэмжээтэй байх хэрэгтэй гэжээ. Хэрэв хэмжээ нь зөрвөл роботын төхөөрөмжийн угсрах ажиллагаа сааталд орно. Эхний туршилтаар сандлыг амжилттай угсарсан. Дараагийн удаад бусад төрлийн мебель тавилга угсруулах, эвлүүлэх туршилтыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here