Нүүр хуудас Улс төр Ерөнхий аудиторт дэвшигч Д.Занданбат: Шударга, үнэн ажиллах сэтгэл байна

Ерөнхий аудиторт дэвшигч Д.Занданбат: Шударга, үнэн ажиллах сэтгэл байна

185
0
zandanbat
Ерөнхий аудитор Д.Занданбат

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд гишүүдийн 93 хувь нь Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг дэмжлээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд суудлаар гишүүд асуулт тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ерөнхий аудитор албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй байхад яагаад томилох асуудлыг оруулж ирж байна вэ? “Эрдэнэт”-ийг төрийн аудит шалгахгүй байна. “Эрдэнэт” үйлдвэрт бараа бүтээгдэхүүн шахдаг. Үйл ажиллагаатай нь холбоотой аудит хийж, олон нийтэд ил болгож, буруутай этгээдүүдийг гаргаж чадах уу?

УИХ-ын дарга Г.Занданшатар: Ерөнхий аудитороор ажиллаж байгаад түдгэлзсэн Д.Хүрэлбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаас нь чөлөөлсөн.

Нэр дэвшигч Д.Занданбат,

Хуулийн хүрээнд ажиллаж, тодорхой гаргасан зөвлөмжийг ил болгодог. Хэрвээ томилогдвол Улсын үйлдвэрийн газарт хийсэн тохиолдолд хуулийн дагуу танд мэдээлэл хүргүүлнэ. Шударга, үнэн ажиллах сэтгэл байгаа.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөх санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувийн саналаар Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудитороор чөлөөлөхийг дэмжив.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат,

Би Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг дэмжиж байна. “ЖДҮ” гэдэг юм гарч ирээд аваад явчихлаа. Би Д.Занданбат даргыг Ерөнхий аудитораар сайн ажиллаж чадах хүн гэж бодож байгаа. Төрд итгэх ард түмний итгэл алдарч байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here