Нүүр хуудас Улс төр Ерөнхий сайд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдтай уулзав

Ерөнхий сайд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдтай уулзав

199
0
Ерөнхий сайд ОХУ-ын Байгалийн нөөц
Ерөнхий сайд ОХУ-ын Байгалийн нөөц
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комссын хэсгийн дарга С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч амжилттай хөгжиж байгааг дурдаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх хамтын хүчин чармайлтаар даван туулах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд илэрхийллээ.
Уулзалтын үеэр хоёр орны салбарын яамд хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг талууд УБТЗ үр ашгийг нэмэгдүүлэх, хил орчмын бүс нутгийн худалдааг бэхжүүлэхийг дурдаад Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт заасан зарчмуудын хүрээнд хоёр талын ажлын хэсгүүд идэвхтэй ажиллах хэрэгтэй байгааг хүсэв. Мөн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь хоёр талын худалдаанд ихээхэн ач холбогдолтойг дурдав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here