Нүүр хуудас Улс төр ЖДҮ-д нэр холбогдсон МАН-ын бүлгийн гишүүдэд хариуцлага тооцохыг үүрэгдэв

ЖДҮ-д нэр холбогдсон МАН-ын бүлгийн гишүүдэд хариуцлага тооцохыг үүрэгдэв

149
0
Radnaased-Dambaochir
ЖДҮ-д нэр холбогдсон МАН-ын бүлгийн гишүүдэд хариуцлага тооцохыг үүрэгдэв

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан УИХ-ын хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанийн удирдлагад явуулсан учраас түүнд таван жил намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гарсан байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөх, мөн намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Мөн өчигдрийн Хяналтын ерөнхий хорооны хурлаар ЖДҮ-д нэр холбогдсон МАН-ын бүлгийн гишүүдэд улс төрийн хариуцлага тооцож энэ тухайгаа, зургадугаар сарын 15-ны дотор МАН-ын Хяналтын ерөнхий хороо, Бага хуралд танилцуулахыг УИХ дахь бүлэгтээ үүрэг болгожээ. Хяналтын хорооны шийдвэрийг өнөөдрөөс МАН-ын холбогдох бүтцийн байгууллагуудад хүргүүлэх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here