Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ
Засгийн газар өнөөдөр 13.00 цагт Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийнэ.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ. Үүнд:
| № |
Хэлэлцэх асуудал
|
Засгийн газрын гишүүн |
| 1. | Зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай | Д.ЦОГТБААТАР |
| 2. | Байнгын төлөөлөгч томилох тухай | Д.ЦОГТБААТАР |
| 3. | Хэлэлцээр батлах тухай | Д.ЦОГТБААТАР |
| 4. | Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл | Н.ЦЭРЭНБАТ |
| 5. | Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл | Н.ЦЭРЭНБАТ |
| 6. | Журам шинэчлэн батлах тухай | Ц.ЦОГЗОЛМАА |
| 7. | Ховд, Чойбалсан, Багануур хотуудын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай | Х.БАДЕЛХАН |
| 8. | Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал батлах тухай | Х.БАДЕЛХАН |
| 9. | Газрын үнэлгээний бүс (тойрог, зэрэглэл), суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай | Х.БАДЕЛХАН |
| 10. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
| Танилцуулах асуудал | ||
| 11. | Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх талаар | Г.ЗАНДАНШАТАР |
| 12. | Ой тэмдэглэн өнгөрүүлсэн дүнгийн талаар | Д.ЦОГТБААТАР |
| 13. | Зам, тээврийн хөгжлийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Ж.БАТ-ЭРДЭНЭ |


















































