Нүүр хуудас Нийгэм “Хоггүй Хан-Уул” аян амжилттай хэрэгжлээ

“Хоггүй Хан-Уул” аян амжилттай хэрэгжлээ

119
0
“Хоггүй Хан-Уул” аян амжилттай хэрэгжлээ
“Хоггүй Хан-Уул” аян амжилттай хэрэгжлээ
“Хоггүй Хан-Уул” аян амжилттай хэрэгжлээ
Хог хаягдал нь хөрсийг бохирдуулж халдварт өвчин үүсэх гол хүчин зүйл болдог. Хүн амын дунд тархаж буй нийт халдварт өвчний 20-30 хувь нь орчны бохирдолтой шууд хамааралтай гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сануулдаг. Хог шороотой орчинд амьдардаг хүмүүсийн дийлэнх хувь нь бие бялдрын хөгжил дутуу, ямар нэгэн харшлын өвчтэй байх нь түгээмэл байдаг аж. Энэ ч утгаар дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага “Эко буюу Ногоон хөгжил”-ийг эрэлхийлэх болсон. Утаа, ил задгай жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол, хайхрамжгүй иргэдийн гудамж талбайд хаясан хог Улаанбаатар хотын хүрээлэн буй орчин бохирдох үндсэн шалтгаан юм. Тэгвэл Нийслэлийн 9 дүүргээс хог хаягдалтай хамгийн үр дүнтэй тэмцэж буй дүүрэг нь Хан-уулынхан. “Хоггүй хороо”, “Хороо сайхан бол Хот сайхан”, “Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ”, “Хог хаягдлыг ангилан ялгах” аян гээд олон ажлыг 2017 онд Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулж 225 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Эдгээр ажлын үр дүнд Хан-уул дүүрэг хур хогноосоо салж чадсан байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтын хүрээнд дээрх ажлууд хийгдсэн. 1726 аж, ахуйн нэгж, 10 мянга 462 иргэн Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Эко дүүрэг” зорилтыг дэмжиж хог хаягдлаас салах олон нийтийн ажилд идэвхтэй оролцжээ.
Үүнээс гадна Хан-Уул дүүргийн иргэдэд Хог хаягдлын тухай хуулийг сурталчилж, хогийг ангилан ялгахын ач холбогдлыг таниулах ажлыг хороо бүрт зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна. Хог хаягдлыг түүгээд өнгөрөх бус иргэдийн ухамсарт нөлөөлөх алхмуудыг “Хоггүй хороо” аяны хүрээнд хийсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэр цэмцгэр байлгахад чухал нөлөө үзүүлсэн.
Тоос шороогүй, хог хаягдалгүй цэвэр цэмцгэр орчныг бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 36 мянга 300 мод тарьсан байна. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нэг жилийн хугацаанд чамлахааргүй олон ажлыг хийсэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламж 75 хувиар нэмэгдсэн бол зүлэгжүүлэлт 20 хувиар нэмэгдсэн, цэцэрлэгжүүлэлт 6,1 хувиар нэмэгдсэн сайхан мэдээ мэдээлэл байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here