Нүүр хуудас Улс төр Засгийн газраас түрээсийн 1542 орон сууцыг өмчлүүлэх шйидвэр гаргалаа

Засгийн газраас түрээсийн 1542 орон сууцыг өмчлүүлэх шйидвэр гаргалаа

91
0
Badelhan
Засгийн газраас түрээсийн 1542 орон сууцыг өмчлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд барьж буй 1542 орон сууцыг иргэдэд өмчлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэв.

Төрийн хөрөнгөөр 1542 айлын түрээсийн орон сууц барих ажил санхүүгийн дутагдлаас үүдэн түр зогсоод байсныг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлж, бүтээн байгуулалтыг өрнүүлж буй юм. Одоогоор дээрх орон сууцнуудын барилгын явц 90 гаруй хувьтай байгаа аж. Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэл, орон нутгуудад барьж буй түрээсийн орон сууцныг өмчлүүлэх эрхийг Хөгжлийн банкны зээлийг хамт тухайн аймагт нь шилжүүлж, 5 жилийн хугацаанд Хөгжлийн банкинд эгүүлэн төлүүлэх тогтоол баталсан гэдгийг БХБ-ын сайд Х.Баделхан мэдээллийнхээ эхэнд онцлов.

~Засгийн газраас түрээсийн 1542 орон сууцыг өмчлүүлэх шйидвэр гаргалаа~

Тэрбээр, “Нийслэлд 972 орон сууц үлдсэн нь орон сууцыг аймгуудад барьж байгаа. Эдгээр орон сууцыг Хөгжлийн банкны 110 тэрбум төгрөгийн зээлээр барьсан. Тиймээс орон нутгууд орон сууцыг 5 жилийн хугацаанд иргэдэд хэрхэн түрээслэх, өмчлүүлэх асуудлыг өөрөө шийдвэрлэх юм. Ингээд орон сууцыг өмчилсөн өрхүүдийн төлбөрөөс Хөгжлийн банкны зээлээ төлөх юм” гэлээ.

Улсын хэмжээнд найман хувийн зээлэнд хамрагдаж, орон сууц худалдан авах хүсэлтэй 37 мянган айл өрх байгаа бөгөөд Засгийн газраас ч орон сууцны хүртээмжийг сайжруулах бодлого баримталж буй юм. Тодруулбал, БНХАУ-ын санхүүжилтээр Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууц, БНСУ-ын санхүүжилтээр 15 мянган айлын “Солонго” хороолол барихаар төлөвлөж байна. Түүнчлэн Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд 150 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байгааг БХБ-ын сайд Х.Баделхан дурлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here