Нүүр хуудас Улс төр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүнд дэвшүүллээ

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүнд дэвшүүллээ

90
0
Baysgalan
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүнд дэвшүүллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019-06-03/ хуралдахдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Ерөнхийлөгчийн хориг, Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөниийлөгчийн Захиргааны ерөнхий хуульд тавьсан хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Мөн Цэцийн гишүүн Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссан учраас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Цэцийн гишүүнээр нэр дэвшүүлэхээр УИХ-ын дарга санал болгосон. Үүнийг бүлгээр хэлэлцээд гишүүд дэмжсэн” гэсэн юм.

Мөн бүлгийн хурлаар Ажлын хэсгээс оруулж ирсэн “Монгол Улс нэг тойрог, 76 мандат”гэсэн Сонгуулийн хуулийн төслийг дэмжээ. Өөрөөр хэлбэл улсаараа нэг тойрог болж, нэг сонгогч нэг хүний төлөө саналаа өгөх ба хамгийн олон санал авсан 76 хүн УИХ-д сонгогдох хувилбар юм. Уг төслийг удахгүй УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ гэж мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here