Нүүр хуудас Улс төр ЗГ-аас ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэгдэв

ЗГ-аас ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэгдэв

73
0
zasgiin-gazar
ЗГ-аас ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэгдэв

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Төрөөс ахмад настны талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлэхийг сайд С.Чинзоригт даалгав.

Герентологийн үндэсний төвийн барилгыг 2020 онд ашиглалтад оруулах, ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж, үйлчилгээний тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхийг сайд Д.Сарангэрэл, С.Чинзориг нарт даалгав.

~ЗГ-аас ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэгдэв~

Монголын ахмадын холбоо, түүний салбаруудын үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардлыг улс болон тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, төрийн болон нутгийн захиргааны зарим чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байхаар болов.

Улаанбаатар хотод “Ахмадын ордон” барих газрыг шийдвэрлэж, хөрөнгийг нь 2020 оны орон нутгийн төсөвт тусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.

Орон байргүй ахмад настныг түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдаж авах боломжийг бүрдүүлэхээр болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here