Нүүр хуудас Улс төр ЗГ: Багш нарт илүү цагийн хөлс олгохоор тогтлоо

ЗГ: Багш нарт илүү цагийн хөлс олгохоор тогтлоо

67
0
said-Baatarbileg
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг

Засгийн газрын хуралдаанаар / 2019-04-03/ хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тодруулбал, багш нарт илүү цагийн хөлс олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргажээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг,

Багш нарын илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. 2018 оны Засгийн газрын баталсан 382-р тогтоолд зарим зүйл орхигдсоноос багш нар илүү цагийн хөлс олгох боломж хаагдсан байсан. 2019 оны төсөвт илүү цагийн хөлс суулгасан 382-р тогтоолтой холбоотойгоор олгож чадахгүй байсан юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар багш нарт илүү цагийн хөлсийг олгох шийдвэрийг гаргалаа. Цэцэрлэгийн багш нар долоо хоногт дунджаар 40 цаг илүү ажилладаг. Үүнээс 16 цагийн илүү цагийн хөлсийг олгодог байсан бол одооноос бүрэн олгохоор шийдвэрлэлээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд илүү цаг ажилласан хөлсийг нөхөж олгоно.

2019 оны улсын төсөвт сургуулийн өмнөх боловсролын салбарт ажилладаг 22 мянга гаруй багш, ажилтнуудын 213 тэрбум төгрөгийг баталсан. Үүний 6.9 хувь буюу 14 тэрбум гаруй төгрөгийг Боловсролын сайдын багцаас гарган илүү цагийн мөнгийг олгоно. Ерөнхий боловсролын сургуулийн 46 мянга гаруй багш, ажилчид байдаг. Үүнд 512 гаруй тэрбум төгрөг баталсан. Үүний 3.9 хувь буюу 19 тэрбум төгрөг нь илүү цагийн хөлсөнд төсөвлөгдсөн. Ингээд өнөөдрөөс багш нарын илүү цагийн хөлснийг тооцож эхэлнэ.

Үүнээс гадна БСШУС-ын сайдын тушаал гарсан. Багш нарыг үндсэн багшлах ажлаас гадна олон төрлийн ажлуудад дайчилж, хиймлээр ажлын ачааллыг нэмэгдүүлдэг. Энэ хиймэл ачааллыг багасгах агуулгатай сайдын тушаал гарсан байгаа. Тухайлбал, аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж, ялгаа үүсгэсэн, суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан янз бүр олимпиад, тэмцээн, уралдаан зохион байгуулахыг чиглэл болгосон. Бага ангийн сурагчдын дунд уралдаан, тэмцээн зохион байгуулж өрсөлдүүлдэг жишиг өндөр хөгжилтэй орнуудад байдаггүй юм байна. Энэ нь сурагчдыг маш их стресстүүлдэг, ялгавар үүсгэдэг. Зарим хүүхэд тухайн уралдаанд амжилтгүй орохоор сэтгэлээр унадаг, өөртөө итгэх итгэл нь буурдаг юм байна. Гэхдээ цэцэрлэг болон бага ангийн сурагчдын авьяас чадвар хөгжүүлэх, уламжлалаа хүндэтгэх, хүнлэг тусч, харилцааны соёлтой болгох, бие бялдраа хөгжүүлэх чиглэлээр уралдаан, тэмцээн зохион байгуулахыг дэмжиж байгаа. Улсын шалгалтад чанартай бэлтгэх зорилгоор 9, 12 ангийн сурагч холбогдох багш нарыг яамнаас баталсан болон олон улсын болон төрөлжсөн олимпиад, Монголын хүүхдийн VI-р их наадмаас бусад уралдаан тэмцээнд зохион байгуулалттай оролцуулахгүй байхыг чиглэл болгосон. Сургуулиудад маш олон төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж байна. Энэ нь сурагчдын болон багш нарын ачааллыг нэмэгдүүлдэг. Тиймээс сургуулиуд тэмцээн уралдаан зохион байгуулахдаа БСШУСЯ-наас гаргасан журамд нийцүүлэхийг чиглэл болгож байна.

Мөн хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулах, сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй аливаа үйл ажиллагаанд багш нарыг татан оролцуулахыг хязгаарлаж, үүнээс нэмэлт ачаалал үүсгэхгүй байх ёстой. Үүнтэй холбоотойгоо орон нутгийн засаг захиргааны нэгжээс зохион байгуулж байгаа төрөл бүрийн арга хэмжээнд багш нарыг зохион байгуулалттайгаар татан оролцуулахыг хориглож байна.

Үүнээс гадна төрөл бүрийн тэмцээн, уралдаан зохион байгуулахад сурагчдаас хураамж авахыг хориглож байна. Зөвшөөрөгдсөн тэмцээн, уралдаан зохион байгуулахдаа ч сурагчдаас ямар нэг хураамж авахгүй байх чиглэлийг өгсөн

хэмээн ярилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here