Нүүр хуудас Улс төр ШШГЕГ-ын шинэ даргад Д.Дамдинцэрэн томиглогдлоо

ШШГЕГ-ын шинэ даргад Д.Дамдинцэрэн томиглогдлоо

202
0
damdintseren
ШШГЕГ-ын шинэ дарга Д.Дамдинцэрэн боллоо

Засгийн газрын хуралдаанаар /2019-04-03/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ.

Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй, хурандаа цолтой. Хуульзүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байсан. Тэрбээр өнөөдрийг хүртэл ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа билээ.

~ШШГЕГ-ын шинэ дарга Д.Дамдинцэрэн боллоо~

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярыг өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд ийнхүү өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинэ удирдлагыг томилжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here