МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,
ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ж.ЭНХБАЯР ТАНАА
Жакарта дахь ЭСЯ-ны тухай
мэдээлэл хүргүүлэх нь
Их 20-ийн гишүүн орон, Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Индонез улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус улсын нийслэлд байрладаг Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-тэй Яриа хэлэлцээний түншийн харилцаа тогтоох зорилгоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яамыг УИХ-ын 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 43 дугаар тогтоолоор байгуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын ЭСЯ Жакарта хотноо 2014 оны 3 дугаар сард байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус хотод гадаадын долоон Элчин сайдын яам шинээр нээгдсэн. Жакарта хотод нийт 154 орны ЭСЯ, олон улсын 28 байгууллагын төлөөлөгчийн газар байдаг бөгөөд 2016 онд Жакарта хот нь Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн том зангилаа (тедаИиЬ) гэдгээр зарлагдсан. Үүнээс гадна тухайн орны Элчин сайдын яамнаас гадна АСЕАН-ы дэргэдэх 16 орны Байнгын төлөөлөгчийн газар ажиллаж байгаа бөгөөд 2015 онд байгуулагдсан АСЕАН-ы Эдийн засгийн хамтын нийгэмлэгтэй бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг бусад орнууд зорьж байна.
Хоёр орны хооронд 1956 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоож, энэ жил 60 жилийн ой тохиож байна. Хоёр талын худалдааны эргэлт БНИУ-ын Худалдааны яамны мэдээллээр 2012 онд 7 сая ам.доллар, 2013 онд 20 сая ам.доллар, 2014 онд 23 сая ам.доллар, 2015 онд 6 сая ам.доллар, Монголын статистикийн мэдээллээр 2015 онд 12 сая ам.долларын худалдаа хийсэн байдаг.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны салбаруудыг тодорхойлсон чухал механизм болох Монгол, Индонезийн ЗГХК-ын анхдугаар хуралдааныг 2015 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан ба Индонезийн тал цаашид уламжлалт бус зах зээл руу нэвтрэх сонирхолоо удаа дараа илэрхийлж, 2017 онд төр засгийн болоод бизнесийн төлөөллийг илгээхээр бэлтгэж байна.
Улаанбаатар хотноо 2016 оны 7 дугаар сарын 15-16-нд болсон АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад БНИУ-ын Дэд ерөнхийлөгч Юсуф Калла тэргүүтэй төлөөлөгчид оролцож, энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхим (Парламент)-ын Дэд дарга Фадли Зон тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 21- 23-нд болсон Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр чуулга уулзалтад оролцсон. Мөн АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтад БНИУ-ын Сангийн дэд сайд Мардиасмо тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын Индонез, Монголын парламентын бүлгийн гишүүд 2 дугаар сарын 22-28-нд Монгол Улсад айлчилж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, Монгол, Индонезийн парламентын бүлгийн дарга О.Баасанхүү, Хууль зүйн сайд Д.Дорлипжав, Хүн амын хөпжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нартай тус тус ажил хэргийн уулзалт хийсэн.
Монгол Улсын Их Хурал, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигг УИХ-ын дарга З.Энхболд, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Адэ Комаруддин нар гарын үсэг зурснаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эхлэл тавигдсан.
УИХ дахь Монгол, Индонезийн парламентын бүлгийн УИХ-ын гишүүдийн айлчлалыг 2017 оны эхний улиралд зохион байгуулахаар БНИУ-ын Төлөөлөгчдийн танхим болон ГХЯ-тай урьдчилсан байдлаар тохиролцоод байна.
Тус ЭСЯ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад ихээхэн анхаарч, “Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр!,-ийг хэрэгжүүлэх тус ЭСЯ-ны нарийвчилсан төлөвлөгөөг батлуулж, хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хооронд Санамж бичиг байгуулах, Харилцан шууд хөрөнгө оруулалт, бизнесийн түншлэлийг дэмжих хамтын ажиллагааны тухай Монгол Улсын ЭЗХЯ болон БНИУ-ын Хөрөнгө оруулалтыг зохицуулах хороо хоорондын Харилцан ойлголцлын 2012 оны санамж бичгийг ажил хэрэг болгоход ихээхэн хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа боловч манай талаас төдийлөн идэвхтэй бус байх хандлага ажиглагдаж байна.
Тус ЭСЯ, БНИУ-ын ГХЯ-ны Зүүн Ази, Номхон далайн газартай хамтран Монгол, Индонезийн ЗГХК-ын анхдугаар хуралдааны мөрөөр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 10 дугаар сарын 6-нд Индонез, Монголын Эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, уг уулзалтад БНИУ-ын Эдийн засгийн асуудал зохицуулах яам, Худалдааны яам, Хөдөө аж ахуйн яам, Жижиг, дунд үйлдвэрийн яам, Индонезийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид оролцож, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар тус бүр илтгэл тавьж, санал солилцов.
Уг зөвлөлдөх уулзалтын дүнгээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөпжүүлэх хугацаа заасан төлөвлөгөө батлан ажиллахаар харилцан тохиролцохын зэрэгцээ хоёр орны худалдааны асуудлаарх ажлын хэсгийг байгуулж, эхний уулзалтыг 2017 онд Улаанбаатар хотноо болох ЗГХК-ын хоёрдугаар хуралдааны өмнө зохион байгуулах, Индонезийн төрийн болоод хувийн тэргүүлэх компаниудын төлөөллийг оролцуулсан бизнес төлөөлөгчдийн аялаллыг 2017 онд зохион байгуулж, бизнесийн хамтын ажиллагааны салбаруудыг тодорхойлох, цаашид Монгол Улсаар дамжуулан Төв Азийн орнуудын зах зээл рүү нэвтрэх боломжийг судлахаар тус тус тохиролцсон.
ЭСЯ-ны хүчин чармайлтын үр дүнд Индонезийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох “Президент” их сургуулиас Монголын оюутнуудад тэтгэлэг олгохоор шийдвэрлэсний дагуу анхны оюутан энэ оны 8 дугаар сараас хичээлдээ оров. Одоогийн байдлаар Индонезид монголын хоёр оюутан суралцаж байна.
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид 3 дугаар сарын 28-4 дүгээр сарын 1-ний хооронд БНИУ-д ажлын айлчлал хийж, энэ үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ БНИУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Индонез, Монголын найрамдлын парламентын бүлгийн гишүүн Хутомо Сартоно, Жазилуль Фавайд нартай уулзав. Мөн ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНИУ-ын Статистикийн төв газарт зочилж, тус улсад орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлон нийгмийн эмзэг бүлгүүдэд хандсан үйлчилгээ, хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлдэг талаар туршлага судлав.
Элчин сайд Ш.Батцэцэг Жакарта хотын захирагч Басуки “Ахок” Чахаяа Пурнаматай 5 дугаар сарын 27-нд уулзаж, хоёр орны нийслэл хот хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойрын хугацаанд Гадаад харилцааны хэлтсийн дарга нарын түвшинд айлчлал зохион байгуулахаар тохиролцов.
Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүдийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт 5 дугаар сарын 30-31-нд Жакарта хотноо болж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг тэргүүтэй төлөөлөтид оролцов. Мөн Балид 8 дугаар сарын 8 – 13-нд болсон Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адил төстэй байгууллагуудын 3 дугаар чуулга уулзалтад Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Монгол Улсын Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөөлөгчдийн Индонезид хийх айлчлалыг 6 дугаар сард хэрэгжүүлэхээр ажилласан боловч манай талын санаачлагаар хойшлов. Жакарта хотноо 8 дугаар сарын 12-нд болсон Азийн бүтээмжийн байгууллагын Удирдах зөвлөлийн 58 дахь хуралд Монголын бүтээмжийн төвийн төлөөлөгчид оролцов.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын дарга Б.Лхагва тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 13 – 16-ны өдрүүдэд БНИУ-д айлчилж, Индонезийн Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо (КРР11)-ны үйл ажиллагаатай танилцах, туршлага судпах сургалтад хамрагдаж байна. Айлчлалын үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагва Индонезийн Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо (КРР11)- ны дарга Шаркави Рауф-тай 9 дүгээр сарын 13-нд, монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон УИХ-ын гишүүн, ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан 9 дүгээр сарын 14-нд БНИУ-ын Төлөөлөгчдийн танхим (Парламент)-ын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, хоршоолол, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан 6 дугаар хорооны гишүүдтэй тус тус уулзаж, өрсөлдөөний хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.
Балид 9 дүгээр сарын 19-20-нд болсон “Дэвшилтэт эвсэл” (Ргодгеззме АШапсе) байгууллагын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ оролцов.
Өмнөд Тангэранг хотноо 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд болсон Дэлхийн технополис нийгэмлэг (\Л/ТА)-ийн Ерөнхий Ассамблейн 10 дахь удаагийн уулзалтын салбар хуралдаанд оролцохоор ирсэн Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, СЕХ-ны Систем хамгааллын инженер З.Тамир, Мэдээлэл технологийн үндэсний тевийн мэргэжилтэн Ө.Батхүлэг нар оролцов.
БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг Жакарта хотноо 10 дугаар сарын 17 – 20-нд болсон Ази, Номхон далайн орнуудын Ойн зөвлөлийн хуралдаанд оролцов.
Балид 10 дугаар сарын 19 – 26-нд болсон Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (АВ11)-ны Ерөнхий чуулганд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Жил бүр Йогяакарта хотноо болдог Зүүн Азийн Бүс хоорондын аялал жуулчлалын чуулган (Еаз! Аз1ап 1п1ег-Редюпа1 Тоипзт Рогит)-ы Ерөнхий ассамблейн 15 дахь хуралдаан 10 дугаар сарын 20 – 23-нд болж, Монгол Улсын Төв аймгийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг угтуулан Монгол Улстай хамтаран хэрэгжүүлэх судалгааны бэлтгэл ажлын хүрээнд Зүүн Ази, АСЕАН-ы Эдийн засгийн судалгааны хүрээлэн (ЕР1А)-гийн төлөөлөгчид 1 дүгээр сарын 11- нд Монгол Улсад ажиллаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол Улс, ЕР1А-тай хамтран ажиллах Санамж бичигт Элчин сайд Ш.Батцэцэг, ЕР1А-гийн Гүйцэтгэх захирал И.Кобаяши нар 3 дугаар сарын 4-нд гарын үсэг зурж, хамтарсан хоёр судалгааны ажлыг албан ёсоор эхлүүлэв.
ЭСЯ-ны хүчин чармалтаар 2016 оны 3 дугаар сараас эхлэн энгийн паспорттой Монгол Улсын иргэд Индонез руу 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчдог болсоноос хойш тус улс руу богино хугацаагаар аялал жуулчлал, хувийн шугамаар манай иргэд зорчих нь сүүлийн үед эрс нэмэгдэх хандлага гарч байна. ЭСЯ байгуулагдсанаас хойш БНИУ-аас нийт 550 иргэн Монгол улсад зорчсон байна.
Тус ЭСЯ нь Монгол Улсыг сурталчлан таниулах олон арга хэмжээ зохион байгуулж, тухайлбал 2015 онд Монголын Соёлын Өдрүүд, “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт, 2015, 2016 онд Монгол Улсын ЭСЯ-ны нэрэмжит гольфын тэмцээн, 2016 онд Монголын уран бичлэг, оньсон тоглоомын үзэсгэлэн, Индонезийн батик даавуугаар хийсэн монгол дээлний үзүүлбэр, түүнчлэн тус улсын аялал жуулчлалын тусгай бүсэд Монголын соёлын төвийг нээсэн. Эдгээр арга хэмжээнүүдийг индонезийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн түгээсэн нь манай орныг зорих индонезийн жуулчдын тоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Эцэст нь дүгнэхэд, Монгол, Индонезийн хоёр талын харилцааг өргөжүүлэхэд тус ЭСЯ санал санаачилга гарган идэвхтэй ажилласаар байна. Тус ЭСЯ энэ онд төлөвлөсөн ажлаа үндсэнд нь хийж гүйцэтгэсэн бөгөөд ирэх онд дараахи чиглэлээр голлон анхаарч, суугаа болон хавсран хариуцаж буй оронтой харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр ажиллах зорилт тавьж байна. Үүнд:
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг БНИУ-д айлчлуулах;
-Монгол, Индонезийн ЗГХК-ын хоёрдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах чиглэлээр ажиллах;
-Монгол, Индонезийн парламентын төлөөлөгчдийг харилцан айлчлуулах чиглэлээр ажиллах;
Монгол, Индонезийн худалдаа, бизнесийн төлөөллийн харилцан айлчлал зохион байгуулах;
-Монгол, Индонезийн хөдөө аж ахуйн хамтарсан ажлын хэсгийн хоёрдугаар уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах;
-Хоёр орны аялал жуулчлалын форум зохион байгуулах;
-Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж;
-Монгол, Индонезийн батлан хамгаалахын хамтын ажиллагааг эхлүүлэх;
-Индонез дахь Монгол судлалыг эхлэлийг тавих боломжийг судлах;
-АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох чиглэлээр ажиллах;
-Тимор-Лесте-тэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг судлах;
-Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсыг сурталчлан таниулах цуврал арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах зэрэг болно.
Тус ЭСЯ нь Монгол Улсын нэрийг таниулах, нэр хүндийг нь нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд татан буулгаснаар ЭСЯ- ны өнгөрсөн хугацаанд хийсэн бүхий л ажлыг үнэгүйдүүлж, тухайн улс дахь Монгол Улсын нэр хүндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх тул ЗГ-ын шийдвэрийг олон талаас нь судалж байгуулсан учир шалтгаан үндэслэлдээ хатуу байр суурьтай байж Монгол улсын ЭСЯ-ыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдэл гаргана гэжУлсын Их Хурлын эрхэм гишүүдэд найдаж байна.
Хувийг: Гадаад харилцааны яаманд
ЭЛЧИН САЙД: Ш.БАТЦЭЦЭГ