Нүүр хуудас Спорт Спөрс Тим Данканы 21 дугаарыг мөнхөллөө

Спөрс Тим Данканы 21 дугаарыг мөнхөллөө

2302
1

Сан Антонио Спөрс талбайдаа Нью-Орлеанс Пеликанс багийг угтаж авсан тоглолтын завсарлагаар Тим Данканы 21 дугаарыг мөнхлөх ёслол боллоо.

Дугаар мөнхлөх ёслолын үеэр Тим Данканий талаар дасгалжуулагч Грэгг Попович:

“Эрт орой хэзээ нэгэн цагт тийм зүйл болох нь тодорхой байсан учраас тэр үүнийг хурдан хийж энэ бүхний ард гарахыг хүссэн байх. Аль болох түргэн хийх нь түүнд дээр байсан.Түүний хэлэх үг тийм ч урт байхгүй л болов уу. Тэр ч бүү хэл биднийг ийм ёслол хийгээсэй гэж тэр хүсээгүй ч байж болох юм. Гэхдээ энэ хөгжөөн дэмжигчид өөрийнх нь хийсэн бүхний төлөө талархснаа илэрхийлэхийг нь тэр сонсож,үүнийг харах ёстой гэж би бодож байна.Тэр ч үүнийг ойлгож байгаа” гэсэн байна.

Тим Данкан ийнхүү Спөрсын түүхэнд дугаараа мөнхлүүлсэн 8 дахь тоглогч болж байна. Түүнээс өмнө Жорж Гервин 44, Жэймс Сайлас 13, Жонни Мүүр 00, Шон Эллиотт 32, Эвэри Жонсон 6, Дэвид Робинсон 50, БрюсБовен 12 дугаарууд Аламо Сити ордонд мөнхөрчээ.

Спөрс түүнийг зодог тайлсны дараа буюу өнгөрсөн зургадугаах сарын 11-нд түүний 21 дугаарыг мөнхлөнө гэдгээ зарлаж байсан нь ийнхүү биелэлээ оллоо.

Данкан багийнхаа түүхэнд 26.496 оноо, 15.091 самбар, 3020 хаалт, 47.368 минут, 1.392 тоглолт зэрэг үзүүлэлтүүдээр бүх цаг үеийн лидер бөгөөд харин лигийн түүхэнд дабль дабль болон хаалт хийсэн үзүүлэлтээр 5-д, самбараас бөмбөг авалтаар зургаад, оноо авалтаар 14-т бичигддэг юм.
Маргах аргагүй лигийн түүхэн дэх хамгийн шилдэг хүчний довтлогч тэрээр 2021 онд Сагсан бөмбөгийн алдарын танхимд элсэх юм. Тимми өнгөрсөн улиралд 39 насандаа 8.6 оноо,7.3 самбар хийсэн үзүүлэлтэй 19 дэх улирлаа дуусгасан билээ.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here