Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг 2019 оны 2 дугаар сарын 13-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд 2019 оны 1 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болсон Гадаад хэргийн яамд хоорондын гуравдугаар Зөвлөлдөх уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, 2020 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх асуудлаар ярилцав.
Элчин сайд Раул Делгадо Латин Америкийн бүс нутагт болж буй цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.