Нүүр хуудас Улс төр Куба улсын Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзав

Куба улсын Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзав

97
0
Cuba-ulsiin-elchin-said
Элчин сайд Раул Делгадо Консепсион

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг 2019 оны 2 дугаар сарын 13-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд 2019 оны 1 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болсон Гадаад хэргийн яамд хоорондын гуравдугаар Зөвлөлдөх уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, 2020 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх асуудлаар ярилцав.

Элчин сайд Раул Делгадо Латин Америкийн бүс нутагт болж буй цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here