Нүүр хуудас Улс төр Лаосын тал Тамгын газрын ажилтнуудыг…

Лаосын тал Тамгын газрын ажилтнуудыг…

191
0
Лаосын тал Тамгын газрын ажилтнуудыг...
Лаосын тал Тамгын газрын ажилтнуудыг...
Лаосын тал Тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах санал тавив
УИХ-ын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн дэд дарга Сэнгнүан Саяалаттай уулзах үеэрээ хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарын уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Лаос руу мах, махан бүтээгдэхүүн, хивс экспортлох, Лаосоос модон эдлэл, жимс жимсгэнэ импортлох талаар ярьж буй тохиролцоогоо хоёр тал ажил хэрэг болгох нь чухал гэдгийг тэмдэглэлээ.
Тэрбээр БНХАУ-ын “Нэг бүс-нэг зам” санаачилгад хоёр орон хамтарч оролцохоос гадна удахгүй ашиглалтад орох Куньмин-Вьентьяны төмөр замын боломжийг сайтар ашиглах нь чухал. Тиймээс Хятад-Лаос-Монголын хооронд дамжин өнгөрөх тээврийн гурван талт гэрээ хэлэлцээр байгуулах бэлтгэлийг одооноос хангах нь зөв юм гэв. Түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд хоёр улс бие биенийг харилцан дэмжихийн чухлыг тэмдэглээд, Монгол Улсын АСЕАН-ы гишүүнээр элсэх чармайлтад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Ноён Сэнгнүан Саяалат худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдтой санал нэг байгаагаа тэмдэглээд, хууль боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих туршлагаасаа хуваалцах, Тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах саналыг тавилаа.
Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг БНАЛАУ-д айлчлахыг урьсныг талархан хүлээж авав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here