Нүүр хуудас Улс төр Л.Гансүх “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсийн холбоо” ТББ байгууллаа

Л.Гансүх “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсийн холбоо” ТББ байгууллаа

60
0
Gansukh
"Шударга бусын хонгилд хэлмэгдэгсийн холбоо" ТББ байгуулагдлаа /2019-03-27/

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019-03-27/мэдээлэл хийлээ.

Тэрбээр,

Би арваад хоногийн мөнө“Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсон. Үүний дараагаар надтай зургаан хүн холбогдлоо. Энэ хүмүүс бүгд Ц.Элбэгдорж, Хурц нарын бүтээсэн шударга бусын хонгилд хэлмэгдсэн хүмүүс байсан. Эдгээр хүмүүс яаж үүнтэй тэмцэх талаар саналаа хэлсэн, зарим нь яахаа мэдэхгүй болчихосн байсан.

Надаас зөвөлгөө, тусламж хүссэн. Нэгэнт энэ хонгилд ороод хохирсон хүний хувьд энэ хонгилын нураахад хууль эрхзүйн орчны шинэчлэл дээр өөрийн санал бодол, дуу хоолойгоо оруулж хамтарч ажиллах ёстой юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн бодсон учраас зарим хүмүүстэй нийлээд “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсийн холбоо” ТББ байгуулж байгаа юм.

Энэ холбооны зорилго бол хонгилд хохирогч болсон лиценз, бизнес, үндсэн хөрөнгөө дээрэмдүүлсэн, хилс хэргээр шоронд орсон болон хорихоос бусад төрлийн ял эдэлсэн хүмүүсийг цагаатгуулж хохиролыг барагдуулахын төлөө тэмцэх болно” гэлээ.

Дээрхи хүмүүстэй [email protected] гэсэн хаягаар холбогдох боломжтой ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here