Нүүр хуудас Улс төр МАНАН дэглэмийн эсрэг тайван жагсаалын аюулгүй байдлыг хангана гэв

МАНАН дэглэмийн эсрэг тайван жагсаалын аюулгүй байдлыг хангана гэв

156
0
jagsaal-hiine
МАНАН дэглэмийн эсрэг тайван жагсаалын аюулгүй байдлыг хангана гэв

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр тагнуул, цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, энэ сарын 27-ны 11.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөөд буй “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаалын аюулгүй байдлыг хангах талаар мэдээллээ.

Маргаашийн жагсаалын үеэр шалган нэвтрүүлэх цэг ажиллуулж, иргэдийг хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ Цагдаагийн байгууллагын удирдлагууд хэллээ.

Мөн иргэдийг өдөөн хатгах, гэмт үйлдэлд турхирах асуудал гарсан тохиолдолд жагсаал, цуглаан зохион байгуулагчдын зүгээс залруулга хийж, тайван байхыг уриалах нь чухал гэдгийг онцолж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here