Нүүр хуудас Улс төр МАН-аас иргэдэд 3% хүүтэй 20 хүртэлх сая төгрөгийн ЗЭЭЛ олгоно

МАН-аас иргэдэд 3% хүүтэй 20 хүртэлх сая төгрөгийн ЗЭЭЛ олгоно

82
0
МАН-nam
МАН-аас иргэдэд 3% хүүтэй 20 хүртэлх сая төгрөгийн ЗЭЭЛ олгоно

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар иргэдэд гурван хувийн 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгох хуулийн төслийг хэлэлцэж, өргөн барихыг гишүүдийн олонх дэмжжээ.

Итгэлийн зээлийн дээд хэмжээ 20 сая төгрөг байх бөгөөд зээл хугацаа хэтэрсэн зээлтэй, эсвэл өрхийн гишүүн өөр хүнд зээлийн батлан даалт гаргасан бол зээл авах боломжгүй. Мөн зээл хүсэгчид сүүлийн нэг жил өрхийн бичил бизнес эрхэлсэн байх шаардлагатай. Орлогын тогтвортой эх үүсвэртэй гурав дахь этгээд зээл хүсч байгаа иргэнд батлан даалт гаргаж өгнө. Зээлийн мэдээллийн санд хянагдаад явах учраас иргэд хугацаандаа зээлээ төлөөд явна гэж үзэж байгаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,

“2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан асуудал. УИХ-ын гишүүн, УИХ дахь НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын хамт нийт 27 гишүүн санаачилсан хуулийн төсөл юм. Хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцэж, тодруулж ярилцаад дэмжих нь зөв гэсэн шийдвэр гаргалаа” гэв.

Хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,

“2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй “Итгэлийн зээл” олгож ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэсэн зүйл заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Иймээс 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан. Хуулийн төслийг боловсруулах нөхцөл байдал нь 2016 онд 3 сая 100 мянган иргэнтэй, 907.5 мянган хүн амын 25 хувь нь ядууралд өртөмтгий байна гэсэн судалгаа гарсан. Нийт өрхийн хувьд 2016 онд манай улсын 869 мянган өрхийн 22.1 хувь буюу 192 мянган өрх ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс харахад манай улсын багагүй хувь нь ядуу, тогтмол бус орлоготой байгаа нь тодорхой байна. Иймд өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачилсан. Өнөөдөр нийгэмд бухимдал үүсгэж байгаа нэг асуудал бол орлогын тэгш бус хуваарилалт газар авсан явдал. Тухайлбал, боломжтой хэсэг нь банкнаас хүү багатай, урт хугацаатай зээл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Яг зорилтот бүлэг болох орлого багатай иргэд бага хүүтэй зээлийг авч чадахгүй байгаа. Ер нь зээл авч чадахгүй байгаа үндсэн шалтгаан нь барьцаа хөрөнгө байсан. Иймээс өнөөдөр МАН-ын бүлгийн хувьд төр иргэний итгэлцлийг бий болгосон зээлийн бүтээгдэхүүн гаргах зайлшгүй шаардлага бий болсон гэж үзээд хуулийн төслийг дэмжиж, өргөн барьж байгаа юм. Манай улсын хувьд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here