Нүүр хуудас Улс төр Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ

153
0
USA-elchin-said
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг болон АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Клечески

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Клечески-г хүлээн авч уулзав. Элчин сайд М.Клечески Монгол Улсад ажиллах Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг Дэд сайдад гардуулав.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын чухал гуравдагч хөрш, түнш орон-АНУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Элчин сайдыг Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа нэн идэвхтэй хөгжиж байгаа цаг үед үүрэгт ажилдаа орж байгааг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагааны энэхүү далайцыг улам нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайдын зүгээс Монгол, Америкийн бат бэх хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдэв.

Цаашид хоёр орны хооронд дээд, өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлэх, эдийн засгийг өргөжүүлэх тухай замын зураглал, МСК-ийн Хоёр дахь компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэх, “Монгол, Америкийн залуучуудын жил”-ийг тэмдэглэх, улмаар улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх уулзалтуудыг зохион байгуулах зэрэг арга хэмжээг төлөвлөж

Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрснийг хоёр тал 2018 онд зарласан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here