Нүүр хуудас Улс төр Монгол, Оросын Байгаль орчны сайдууд уулзав

Монгол, Оросын Байгаль орчны сайдууд уулзав

161
0
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой уулзлаа.

Уулзалтын эхэнд сайдууд хоёр улсын Засгийн газар хооронд 1995 онд байгуулсан байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр орны хил залгаа нутгийн байгаль орчныг хамгаалах, ялангуяа түймэр, гамшгийн үед хамтран ажиллах талаар ахиц, дэвшил гарч, хамтын ажиллагааны шинэ механизм бүрдсэнд сэтгэл ханамжтай байгаагаа онцлов. Мөн хил дамнасан ойн түймэртэй тэмцэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хил дамнан нүүдэллэдэг зэрлэг ан амьтдын хамгааллын асуудалд хамтран ажиллах зэрэг асуудлуудаар санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here