Нүүр хуудас Нийгэм Шүүх хурал 7 хоногоор хойшиллоо

Шүүх хурал 7 хоногоор хойшиллоо

232
0
С.Зориг агсаныг хөнөөсөн хэрэгт холбогдох шүүх хурал өмгөөлөгчдийн хүсэлтээр  долоо хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гарлаа. Шүүх хурал арванхоёрдугаар сарын 21-нд 11.00 цагаас Хорих 461-р ангид болно. Өмгөөлөгчид Шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахдаа “Хавтастай хэрэгтэй нэмж танилцах шаардлагатай байгаа” гэж тайлбарласан байна. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгчид нэр бүхий хүмүүсийг Шүүх хуралд гэрчээр оруулах санал гаргажээ.

Өнөөдрийн хуралд хохирогчдын талаас УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцох мэдээлэл байсан ч тэрбээр Шүүх танхимд ирсэнгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here