Нүүр хуудас Нийгэм С.Зоригийн хэргийн шүүх хурал өндөрлөж шүүгдэгчдийг гэм буруутайд тооцов

С.Зоригийн хэргийн шүүх хурал өндөрлөж шүүгдэгчдийг гэм буруутайд тооцов

2269
3
С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх
С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал 4 хоног үргэлжилсний эцэст шийдвэрээ гаргажээ. Хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм. Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүсэн.  Шүүгдэгчдийг гэм буруутайд тооцон Ц.Амгаланбаатарт 25 жил, Т.Чимгээд 24 жил, Б.Содномдаржаад 24 жил оноолоо.

Хаалттай хуралдсан уг хуралд гэрчээр арав гаруй хүн гэрчээр оролцож мэдүүлэг өгчээ. Гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу гэрчүүдийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй ажээ.

3 САНАЛ

  1. хүний санаанд оромгүй юм. 2 настай хүүхэдтэй, нөхөртэй байтал хүн алахаар хутга өвөртлөөд явах уу. үнэхээр тийм бол сэтгэцэндээ юмтай байх. шоронд мессеж бичээд суух боломжтой юу? хэрвээ хэргийг захиалгаар хийсэн юм бол хэн захиалсан юм бэ.

  2. Монголын шүүх, цагдаа гарцаагүй нотлох баримтууд бүрдсэний эцэст хэрэгтнүүдэд ял оноосон байж таарна. Яг гардан үйлдсэн нөхдүүд бол энэ 3 гэдэг нь тогтоогдсон байх.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here