Нүүр хуудас Эдийн засаг Монгол банкны 2016 оны жилийн тайлангийн хурал боллоо

Монгол банкны 2016 оны жилийн тайлангийн хурал боллоо

189
0

Монголбанкны 2016 оны жилийн тайлангийн хурал энэ сарын 23-ны өдөр болж, газар, албадууд хийсэн ажлаа танилцууллаа. Монголбанкны төв болон орон нутаг дахь салбарын удирдлагууд, хамт олны төлөөлөл тайлангийн хуралд оролцож, 2016 оны хийсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар дүгнэн хэлэлцэв. Төв банкны хамт олон энэ оныг амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлж буй бөгөөд хурлын үеэр Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд байгууллага, хамт олноо манлайлж ажилласан тэргүүний газар, алба, салбаруудыг тодрууллаа.

Тэргүүний газар:

1. Мөнгөний бодлогын газар

2. Зах зээлийн газар, Дотоод аудитын газар

3. Хууль эрх зүйн газар, Судалгаа, статистикийн газар

Тэргүүний алба:

1. Эрсдэлийн удирдлагын алба

2. Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв

Тэргүүний салбар

1.  Дорнод аймаг дахь Монголбанкны салбар

2.  Сүхбаатар, Архангай аймаг дахь Монголбанкны салбар

3. Баянхонгор, Дундговь аймаг дахь Монголбанкны салбарын хамт олон шалгарч, 2016 оны амжилт, бүтээлээ үнэлүүллээ.

Энэ жилийн тайлангийн хуралд орон нутгийн салбарын төлөөлөл оролцсоноороо онцлог болсон бөгөөд шилдгээр шалгарсан газар, алба, орон нутаг дахь салбаруудын хамт олонд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан баяр хүргэж, амжилт хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here